Сүүлд Gemini эсвэл ChatGPT-ээс ямар нэг зүйл хийлгэхийг хүсэж үзсэн бол яг юу болсныг санаж байгаа байх. Аялал төлөвлө гэсэн, календарь зохицуул гэсэн, өгөгдөл шинжил гэсэн. AI сайхан заавар, алхам алхмаар зөвлөгөө, код хүртэл бичиж өгсөн. Гэхдээ бодит ажлаа хийсэн хүн хэн бэ?

Чи өөрөө.

Энэ бол "мэдэх" ба "хийх"-ийн хоорондох зай. Хамгийн ухаантай зөвлөх чамд байгаа ч тэр утсаа авч залгаж, имэйл илгээж, товчлуур дарж чаддаггүй бол ямар учиртай вэ?

LLM API FUNCTION CALLING AI AGENT

Stage 01
LLM API — Мэддэг, гэхдээ хийж чаддаггүй
Хаалттай хайрцаг дотор LLM
Хаалттай хайрцаг — дотор нь бүх мэдлэг байгаа ч гараа сунгаж чаддаггүй

LLM API анх гарч ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн юм шиг санагдсан. AI-тай ярилцаж, асуулт тавьж, контент бичүүлж болдог болсон. Би өөрөө анх ChatGPT-г ашиглаж эхлэхэд "энэ бүх зүйлийг мэднэ шүү дээ" гэж бодсон.

Гэхдээ нэг зүйл хий гэж хэлэхэд л хязгаарыг нь мэдэрнэ.

Имэйл шалгах Нислэг захиалах Файл үүсгэх API дуудах

Цаг хугацаанд хөлдсөн, гадаад ертөнцтэй холбогдоогүй систем.

Stage 02
Function Calling — Чадвартай, гэхдээ чи л удирдана
Хүн удирдаж буй робот гар
Гараа сунгаж чадна — гэхдээ хаашаа сунгахыг чи хэлнэ

Энэ нь шийдэл мэт санагдсан. Одоо модель функц дуудаж, API-тай холбогдож, мэдээллийн сан шинэчилж чадна. Гэхдээ нэг зүйлийг ойлгоход удсан: бүгдийг чи өөрөө удирдах хэрэгтэй.

Функц бүрийг чи л зааж өгнө. Модель өөрөө юу хийхээ шийддэггүй.

"ПАРИС РУУ АЯЛАЛ ЗАХИАЛ"
AIЯг ямар өдрүүд вэ?
ЧИ3/15 - 3/22
AIАэропорт аль нь? Төсөв хэд вэ?
ЧИICN, $2000 хүртэл
AIНислэг хайх функц дуудаж болно. Зөвшөөрөх үү?
ЧИТийм...
...энэ яриа үргэлжлэх юм шиг

Мэддэг, хийж ч чадна, гэхдээ заагаагүй бол хөдлөхгүй.

Stage 03
AI Agent — Бие даан ажиллана
Бие даан ажиллаж буй AI Agent
Зорилго өгөхөд — төлөвлөж, хэрэгжүүлж, үр дүнг авчирна

Гуравдугаар шатанд Agent гарч ирсэн. Ялгаа нь энгийн: agent-д зорилго өгөхөд тэр зорилгодоо хүрэхийн тулд өөрөө алхмуудаа төлөвлөж, өөрөө хэрэгжүүлнэ.

LLM

"Парис руу аялал захиалах заавар энд байна. Эхлээд skyscanner.com руу ороод..."

Зөвлөгөө л өгнө
+ Functions

"Яг ямар өдрүүд вэ? Хэлж өгвөл нислэг хайж болно. Тэгээд байршил хэлвөл зочид буудал хайна..."

Чи удирдана
Agent

"Чиний календартай тохирох гурван нислэг олсон. Төсөвт тохирох зочид буудлуудтай хослуулсан. Захиалах уу?"

Бие даан ажилласан

Анзаарч байгаа юм бол — agent чамаас алхам бүрийг асуугаагүй. Өөрөө календарь шалгасан, нислэг хайсан, үнэ харьцуулсан, зочид буудал сонгосон. Чамд зөвхөн эцсийн шийдвэрийг асууж байна.


Бид одоо яг энэ шилжилтийн дунд байна. Google-ийн энэ хичээлийн гол санаа нь: AI зөвхөн зөвлөгөө өгдөг байдлаас, бодит үйлдэл хийж чаддаг, бие даасан систем рүү хувирч байна.

Гэхдээ нэг зүйлийг хэлэх хэрэгтэй — agent бол хүнийг орлохгүй. Парисын жишээн дээр ч гэсэн "захиалах уу?" гэж асууж байгааг анзаар. Эцсийн шийдвэр чиний гарт. Agent бол бие даасан, гэхдээ хариуцлагатай бие даасан байдал.

Google Skills — AI Agent Course

Энэ бол эхний хэсэг. Дараагийн хичээлд agent яг хэрхэн ажилладаг, tool-ууд, orchestration, guardrail-уудын тухай дэлгэрэнгүй орно.