AI автоматжуулалт

Facebook хуудсаа
AI agent-аар автоматжуулаарай

Пост нийтлэх, коммент хариулах, DM боловсруулах, төлбөр хүлээн авах, хүргэлт захиалах — бүгдийг нэг AI agent зохицуулна. Та зөвхөн шийдвэрлэх шаардлагатай зүйлд л анхаарлаа хандуулна.

Миний Дэлгүүр
AI agent идэвхтэй
DEMO
Өнөөдөр 14:23
Мессеж бичих...

Бодит ажиллагааны симуляци — захиалга → QPay төлбөр → баталгаажуулалт

Одоо ашиглаж буй бизнесүүд

12 бизнес аль хэдийн энэ workflow дээр ажиллаж байна

12
Идэвхтэй бизнес
34K+
Автомат хариулсан коммент
89%
Хариулт зөв байсан
~4 цаг
Өдөрт хэмнэсэн цаг
Онлайн хувцасны дэлгүүрE-COMMERCE

Өдөрт 120+ коммент ирдэг байсан. Нэг хүн бүтэн цагаар хариулж суудаг байсныг agent 30 секундэд шийдэж эхэлсэн. QPay интеграцтай — Messenger дотроо захиалга авч, QR код илгээж, төлбөр баталгаажуулдаг.

Коммент модерацQPay төлбөрMessenger
Хоолны хүргэлтийн газарF&B

Messenger-ээр захиалга авч, MonPay-аар төлбөр хүлээн авч, хүргэлтийн хүсэлт автоматаар үүсгэдэг бүтэн workflow. Шөнийн 11 цагт ч захиалга авч чаддаг болсон — хүн сууж байх шаардлагагүй.

Messenger захиалгаMonPayХүргэлт
Гоо сайхны салонBEAUTY

DM-ээр цаг захиалга авдаг. Өмнө нь ажилтан бүр өдөрт 2 цаг мессеж хариулдаг байсан. Одоо agent шууд боломжтой цагуудыг санал болгож, захиалга бүртгэж, сануулга илгээдэг.

Messenger хариултЦаг захиалга
Авто сэлбэгийн дэлгүүрAUTO

"Энэ сэлбэг байна уу?" гэсэн асуулт өдөрт 50+ ирдэг. Agent бүтээгдэхүүний жагсаалтаас шалгаад байгаа эсэх, үнэ, хүргэлтийн боломжийг шууд хариулдаг. Байхгүй бол ижил сэлбэг санал болгоно.

Messenger хариултБүтээгдэхүүн хайлтQPay
Сургалтын төвEDUCATION

Курсийн талаар асуулт, бүртгэлийн мэдээлэл, хөнгөлөлтийн нөхцөл — бүгдийг agent хариулдаг. Долоо хоног бүр автомат пост нийтлэж, engagement 40% өссөн. Бүртгэлийг Google Sheets-д автоматаар бүртгэнэ.

Авто постMessengerАналитик
Үл хөдлөх хөрөнгийн агентлагREAL ESTATE

Зар тус бүрд 30+ асуулт ирдэг — үнэ, байршил, талбай, давхар. Agent бүгдэд нь хариулаад, сонирхсон хүмүүсийг CRM-д бүртгэж, борлуулагч руу автоматаар шилжүүлдэг.

Коммент хариултCRMLead бүртгэл

+ бусад 6 бизнес идэвхтэй ажиллаж байна

AI agent гэж юу вэ?

Энгийн бот биш, бодож чаддаг ажилтан

Ердийн chatbot нь "хэрэв X бол Y хий" гэсэн хатуу дүрмээр ажилладаг. AI agent өөр. Тэр коммент уншаад сэтгэл хөдлөлийг ойлгоно. "Захиалгаа 3 долоо хоног хүлээж байна" гэсэн мессежийг гомдол гэдгийг мэдэж, өрөвдөх сэтгэлтэй хариулж, захиалгын дугаарыг асууна. Regex бот бол үүнийг алгасна.

Agent нь tool-уудыг ашиглана. Facebook-ийн API руу хандаж пост нийтлэх, коммент устгах, мессеж илгээх, аналитик татах зэрэг үйлдлүүдийг өөрөө сонгож гүйцэтгэнэ. Нэг удаагийн даалгавар биш, тасралтгүй ажиллах loop юм. Өглөө нь шөнийн комментуудыг боловсруулаад, өдрийн турш ирсэн DM-д хариулж, орой нь тайлан гаргаж өгнө.

Хамгийн гол нь — agent бүх зүйлийг дангаараа шийдэхгүй. Итгэлцэл доогуур бол танд шилжүүлнэ. Хэрэглэгч хориглох, вирусжсан пост устгах зэрэг буцаах боломжгүй үйлдэлд заавал таны зөвшөөрөл авна.

Юуг автоматжуулах вэ?

Бидний санал болгож буй үйлчилгээнүүд

Коммент модерац

AI agent коммент бүрийг уншиж, спам нуулж, асуултад хариулж, дорсомжлолыг устгана. Эргэлзээтэй зүйлийг танд шилжүүлнэ.

Messenger хариулт

Хэрэглэгчийн DM-д FAQ болон бүтээгдэхүүний мэдээллээс хариулт олж автоматаар хариулна. Чадахгүй бол хүнд шилжүүлнэ.

Авто пост нийтлэл

Брэндийн өнгө аясаар пост бичиж, хамгийн тохиромжтой цагт нийтэлнэ. Сэдэв давтахгүй, өмнөх performance-г шалгана.

Аналитик тайлан

Impression, click, reaction, share, дагагчдын өөрчлөлтийг татаж, хураангуй тайлан гаргана. Чиг хандлага олж, зөвлөмж өгнө.

Төлбөрийн систем

QPay, MonPay, HiPay интеграцаар Messenger дотроо QR код, нэхэмжлэх үүсгэж төлбөр хүлээн авна. Webhook-оор автоматаар баталгаажуулна.

Хүргэлтийн холбоос

Захиалга баталгаажсаны дараа хүргэлтийн үйлчилгээтэй холбогдоно. Toki, UBCab Express зэрэг үйлчилгээнд хүсэлт илгээнэ.

CRM ба хэрэглэгч удирдлага

erxes CRM-тэй холбогдож хэрэглэгчийн мэдээлэл, захиалгын түүх, маркетинг кампанит ажлыг нэг дороос удирдана.

Human-in-the-loop

Agent бүх зүйлийг дангаараа шийдэхгүй. Итгэлцлийн түвшин доогуур бол танд шилжүүлнэ. Буцаах боломжгүй үйлдэлд заавал зөвшөөрөл авна.

Монголын API интеграц

Дотоодын үйлчилгээнүүдтэй шууд холбогдоно

QPay

Нэхэмжлэх, QR код үүсгэх, төлбөр шалгах

developer.qpay.mn
MonPay

QR, deep link, webhook баталгаажуулалт

developers.monpay.mn
HiPay

Төлбөрийн gateway, 16 e-wallet дэмжинэ

developers.hipay.mn
LendMN

Зээлийн төлбөр, хуваан төлөх

developers.lend.mn
Toki

Toki Pay төлбөр, хүргэлт, такси

merchant.toki.mn
erxes

Open-source CRM, маркетинг автоматжуулалт

erxes.io
Chimege

Монгол хэлний speech-to-text, дуут мессеж ойлгох

chimege.com
UBCab Express

Хүргэлтийн үйлчилгээ (partnership)

ubcab.mn

Үйлчилгээ авах хүсэлт

Мэдээллээ үлдээгээрэй, бид тантай холбогдож дэлгэрэнгүй ярилцана.

Ямар үйлчилгээ авмаар байна вэ? *

Өөрөө хийх гарын авлага

n8n + Claude-аар өөрөө автоматжуулах

Хэрэв та техникийн мэдлэгтэй бол доорх алхмуудыг дагаж өөрийн Facebook хуудсыг автоматжуулж болно. n8n бол код бичихгүйгээр workflow бүтээх visual хэрэгсэл. Claude API-тай хослуулахад маш хүчтэй болно.

Ерөнхий бүтэц

┌─────────────┐     ┌──────────┐     ┌───────────────┐
│  Facebook   │────▶│   n8n    │────▶│  Claude API   │
│  Webhook    │     │ Workflow │     │  (Anthropic)  │
└─────────────┘     └────┬─────┘     └───────────────┘
                         │
          ┌──────────────┼──────────────┐
          ▼              ▼              ▼
   ┌────────────┐ ┌───────────┐ ┌────────────┐
   │   QPay     │ │  Google   │ │  Telegram   │
   │  MonPay    │ │  Sheets   │ │  мэдэгдэл  │
   │  HiPay     │ │    DB     │ │             │
   └────────────┘ └───────────┘ └────────────┘

Facebook-оос webhook ирнэ → n8n workflow ажиллана → Claude шинжилнэ → үр дүнгээр Facebook API дуудна + төлбөр/мэдэгдэл илгээнэ

01

n8n суулгах

n8n бол visual workflow автоматжуулалтын хэрэгсэл. Код бичихгүйгээр node-уудыг холбож workflow бүтээнэ.

Docker-оор суулгах (хамгийн хялбар)

docker run -it --rm \
  --name n8n \
  -p 5678:5678 \
  -v n8n_data:/home/node/.n8n \
  docker.n8n.io/n8nio/n8n

npm-ээр суулгах

npm install n8n -g
n8n start

Анхааруулга: Суулгасны дараа http://localhost:5678 дээр нээгдэнэ. Бүртгэл үүсгээд ажлын талбар руу орно.

02

Facebook App үүсгэж, Page Access Token авах

Facebook Graph API ашиглахын тулд Meta Developer хаягаар App бүртгэж, хуудасныхаа token авах хэрэгтэй.

1. Meta Developer бүртгэл

# https://developers.facebook.com руу орж
# "My Apps" → "Create App" дарна
# App type: "Business" сонгоно
# App нэр оруулж үүсгэнэ

2. Зөвшөөрөл нэмэх

# App Dashboard → "Add Product" → "Facebook Login" нэмнэ
# Settings → Basic хэсэгт App ID, App Secret хадгална

# Шаардлагатай permissions:
# - pages_show_list
# - pages_read_engagement
# - pages_manage_posts
# - pages_manage_engagement
# - pages_read_user_content
# - pages_messaging

3. Long-lived Page Access Token авах

# Graph API Explorer руу орно:
# https://developers.facebook.com/tools/explorer/

# 1) User Token үүсгэнэ (бүх permissions сонгож)
# 2) Long-lived token руу хөрвүүлнэ:
GET https://graph.facebook.com/v21.0/oauth/access_token
  ?grant_type=fb_exchange_token
  &client_id={APP_ID}
  &client_secret={APP_SECRET}
  &fb_exchange_token={SHORT_LIVED_TOKEN}

# 3) Page token руу хөрвүүлнэ:
GET https://graph.facebook.com/v21.0/me/accounts
  ?access_token={LONG_LIVED_USER_TOKEN}

# Хариунд ирсэн access_token нь хугацаагүй page token

Анхааруулга: Page token-г маш найдвартай газар хадгал. Энэ token-оор таны хуудас дээр бүх зүйл хийж болно. Алдагдвал шууд шинэчлэх хэрэгтэй.

03

Claude API key авах

Anthropic-ийн console-оос API key үүсгэж, n8n-д credential болгон хадгална.

1. API key авах

# https://console.anthropic.com руу орж бүртгүүлнэ
# "API Keys" → "Create Key" дарна
# Key-г хуулж аваад найдвартай газар хадгална
# Анхааруулга: key-г нэг л удаа харуулна

2. n8n-д credential нэмэх

# n8n → Settings → Credentials → Add Credential
# Type: "Anthropic" хайж сонгоно
# API Key талбарт key-гээ оруулна
# Save дарна

# Загвар сонголт:
# claude-opus-4-6    → хамгийн ухаалаг, $5/$25 per 1M token
# claude-sonnet-4-6  → хурдан + ухаалаг, $3/$15
# claude-haiku-4-5   → хамгийн хямд, $1/$5

Анхааруулга: Haiku загвар энгийн коммент модерацад хангалттай. Контент бичихэд Sonnet эсвэл Opus ашиглах нь дээр.

04

Facebook Webhook тохируулах

Шинэ коммент, мессеж ирэхэд n8n автоматаар мэдэгддэг болгоно. Энэ нь real-time trigger юм.

1. n8n Webhook node нэмэх

# n8n дотор шинэ workflow үүсгэнэ
# "Webhook" trigger node нэмнэ
# Method: POST
# Path: /facebook-webhook
# n8n URL-г хуулна, жишээ нь:
# https://your-n8n.example.com/webhook/facebook-webhook

2. Facebook App-д webhook бүртгэх

# Meta App Dashboard → Webhooks → "Page" сонгоно
# Callback URL: таны n8n webhook URL
# Verify Token: өөрийн нууц текст (жишээ: my_verify_123)
# Subscribe to: feed, messages, messaging_postbacks

# n8n талд Verify Token шалгах logic нэмэх:
# GET хүсэлтэд hub.challenge буцаах хэрэгтэй

3. Webhook verification handler

// n8n "Respond to Webhook" node:
// Condition: method === "GET"
// Response Body:
{{ $json.query["hub.challenge"] }}

// Энэ нь Facebook-ийн verification handshake.
// Нэг удаа амжилттай бол дахиж шаардахгүй.

Анхааруулга: Webhook ажиллахын тулд n8n нь public URL-тэй байх ёстой. Ngrok, Cloudflare Tunnel эсвэл VPS дээр ажиллуулж болно.

05

Коммент модерац workflow бүтээх

Шинэ коммент ирэхэд Claude-аар шинжилж, спам нуулж, асуултад хариулж, эргэлзээтэйг танд мэдэгдэнэ.

Workflow-ийн node бүтэц

[Facebook Webhook Trigger]
        ↓
[IF node: entry.changes.field === "feed"]
        ↓
[HTTP Request: GET коммент текст татах]
  URL: https://graph.facebook.com/v21.0/{comment_id}
  ?fields=message,from,created_time
  &access_token={PAGE_TOKEN}
        ↓
[Anthropic (Claude) node]
  Model: claude-haiku-4-5
  System prompt:
    "Чи Facebook хуудасны модератор.
     Коммент бүрийг шинжилж дараах
     ангилалд хуваа:
     - spam: крипто, мөрийтэй тоглоом, хуурамч линк
     - harmful: доромжлол, үзэн ядалт
     - question: бүтээгдэхүүн/үйлчилгээний асуулт
     - positive: сайн сэтгэгдэл
     - unclear: тодорхойгүй
     JSON хариулт өг: {category, reply, confidence}"
        ↓
[Switch node: category-р салааллах]
  ├─ spam/harmful → [HTTP: POST hide comment]
  ├─ question → [HTTP: POST reply to comment]
  ├─ positive → (skip эсвэл react)
  └─ unclear → [Telegram/Email мэдэгдэл танд]

Коммент нуух HTTP Request

POST https://graph.facebook.com/v21.0/{comment_id}
Content-Type: application/x-www-form-urlencoded

is_hidden=true&access_token={PAGE_TOKEN}

Коммент хариулах HTTP Request

POST https://graph.facebook.com/v21.0/{comment_id}/comments
Content-Type: application/x-www-form-urlencoded

message={Claude-ийн бичсэн хариулт}&access_token={PAGE_TOKEN}

Анхааруулга: Claude-ийн system prompt-д таны бизнесийн FAQ, үнийн мэдээлэл, нийтлэг асуултын хариултуудыг оруулж өгвөл хариулт илүү нарийвчлалтай болно.

06

Messenger автомат хариулт workflow

DM ирэхэд Claude-аар хариулт боловсруулж, Send API-аар илгээнэ. Чадахгүй бол хүнд шилжүүлнэ.

Workflow-ийн node бүтэц

[Facebook Webhook Trigger]
        ↓
[IF node: entry.messaging существует]
        ↓
[Set node: sender_id, message_text задлах]
  sender_id = messaging.sender.id
  text = messaging.message.text
        ↓
[Anthropic (Claude) node]
  Model: claude-sonnet-4-6
  System prompt:
    "Чи {бизнесийн нэр} хуудасны туслах.
     Хэрэглэгчийн асуултад эелдэг,
     товч хариулна.
     Хариулж чадахгүй бол:
     {can_handle: false, reason: '...'}
     Хариулж чадвал:
     {can_handle: true, reply: '...'}"
        ↓
[Switch: can_handle]
  ├─ true → [HTTP: POST Send API]
  └─ false → [HTTP: POST Send API + Telegram мэдэгдэл]

Send API-аар мессеж илгээх

POST https://graph.facebook.com/v21.0/me/messages
  ?access_token={PAGE_TOKEN}
Content-Type: application/json

{
  "recipient": { "id": "{sender_id}" },
  "message": { "text": "{Claude-ийн хариулт}" },
  "messaging_type": "RESPONSE"
}

Хүнд шилжүүлэх tag

// Хэрэв Claude хариулж чадахгүй бол
// HUMAN_AGENT tag-тай мессеж илгээнэ:
{
  "recipient": { "id": "{sender_id}" },
  "message": {
    "text": "Уучлаарай, мэргэжилтэн тантай
     удахгүй холбогдоно."
  },
  "tag": "HUMAN_AGENT"
}

Анхааруулга: Messenger-ийн 24 цагийн дүрэм: хэрэглэгчийн сүүлийн мессежээс хойш 24 цагийн дотор хариулах ёстой. Үүнээс хэтэрвэл зөвхөн HUMAN_AGENT tag ашиглаж болно.

07

QPay төлбөр хүлээн авах workflow

Messenger-ээр захиалга ирэхэд QPay нэхэмжлэх үүсгэж, QR кодыг хэрэглэгч рүү илгээнэ. Төлбөр орохоод автоматаар баталгаажуулна.

1. QPay authentication

POST https://merchant.qpay.mn/v2/auth/token
Content-Type: application/json
Authorization: Basic {base64(username:password)}

# Хариу:
{
  "token_type": "Bearer",
  "access_token": "eyJ...",
  "expires_in": 86400
}

2. Нэхэмжлэх үүсгэх

POST https://merchant.qpay.mn/v2/invoice
Authorization: Bearer {access_token}
Content-Type: application/json

{
  "invoice_code": "YOUR_INVOICE_CODE",
  "sender_invoice_no": "ORDER-001",
  "invoice_receiver_code": "terminal",
  "invoice_description": "Facebook захиалга #001",
  "amount": 25000,
  "callback_url": "https://your-n8n.example.com/webhook/qpay-callback"
}

# Хариу дотор urls[] массив байна
# Банк бүрийн deep link + нэг QR код зураг

3. n8n workflow бүтэц

[Messenger-ээс захиалга ирнэ]
        ↓
[Claude: захиалга задлах, дүн тооцоолох]
        ↓
[HTTP: QPay auth token авах]
        ↓
[HTTP: QPay invoice үүсгэх]
        ↓
[HTTP: Messenger-ээр QR код илгээх]
        ↓
... хэрэглэгч төлнө ...
        ↓
[QPay Callback Webhook: төлбөр баталгаажсан]
        ↓
[HTTP: Messenger-ээр "Төлбөр амжилттай" илгээх]
        ↓
[Google Sheets / DB: захиалга бүртгэх]

Анхааруулга: QPay sandbox орчин (merchant-sandbox.qpay.mn) дээр эхлэж туршаарай. Production руу шилжихдээ QPay-тай гэрээ байгуулах шаардлагатай.

08

Авто пост нийтлэх (Schedule trigger)

Тогтмол цагт Claude-аар пост бичүүлж Facebook хуудсанд автоматаар нийтлэнэ.

Workflow-ийн node бүтэц

[Schedule Trigger: өдөр бүр 09:00]
        ↓
[HTTP: Сүүлийн 7 хоногийн пост татах]
  GET https://graph.facebook.com/v21.0/{page_id}/feed
  ?fields=message,created_time
  &limit=20
  &access_token={PAGE_TOKEN}
        ↓
[Anthropic (Claude) node]
  Model: claude-sonnet-4-6
  System prompt:
    "Чи {бизнесийн нэр} хуудасны контент менежер.
     Өмнөх 7 хоногийн постуудыг уншаад
     давтагдаагүй шинэ сэдвээр нэг пост бич.
     Брэндийн дүрэм: {таны guideline}
     Формат: 2-3 параграф, call-to-action-тай."
        ↓
[HTTP: POST пост нийтлэх]
  POST https://graph.facebook.com/v21.0/{page_id}/feed
  ?message={Claude бичсэн пост}
  &access_token={PAGE_TOKEN}
        ↓
[Telegram: танд мэдэгдэл - "Шинэ пост нийтлэгдлээ"]

Анхааруулга: Бүх постыг шууд нийтлэхийн оронд эхлээд танд Telegram-аар preview илгээж, зөвшөөрөл авсны дараа нийтлэх workflow хийж болно. Энэ нь human-in-the-loop хандлага юм.

Хэцүү санагдаж байна уу?

Бид таны өмнөөс бүгдийг тохируулж өгнө. Дээрх формыг бөглөөд хүсэлтээ илгээгээрэй.

Хүсэлт илгээх